9 Зобагийн хаан Хададезерын бүх цэргийг Давид ялсан тухай Хаматын хаан Тоу сонсоод,
10 Давид хаан уруу түүнтэй мэндчилж, Хададезерын эсрэг тулалдан ялсанд нь баяр хүргэхээр өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай дайтаж явсан билээ. Хадорам алт, мөнгө, гуулиар хийсэн янз бүрийн эдлэлүүдийг авчрав.
11 Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон Амалек зэрэг бүх үндэстнүүдээс авчирсан мөнгө, алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн ЭЗЭНд зориулжээ.
12 Үүнээс гадна, Зеруиагийн хүү Абишаи нь Давст хөндийд арван найман мянган едомчуудыг алжээ.
13 Тэгээд тэрээр Едомд цэргүүдийг тавьж, бүх едомчууд Давидын боолууд болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
14 Ийнхүү Давид бүх Израилийг захирчээ. Тэрээр өөрийн бүх ард түмнийг зөв, шударгаар удирдав.
15 Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин болж, Ахилудын хүү Иехошафат бичээч болов.