1 Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун,
2 Дан, Иосеф, Бениамин, Нафтали, Гад, Ашер болой.
3 Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь Канаан эмэгтэй Бат-шуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд балмад муу хүн байсан тул Тэр түүнийг үхүүлжээ.
4 Иудагийн бэр Тамар түүнд Перез, Зера нарыг төрүүлж өгсөн ажээ. Иудагийн хөвгүүд нь бүгд тав болой.