1 Дараа нь Сатан Израилийн эсрэг босоод, Израилийг тоолуулахаар Давидыг хөдөлгөв.
2 Тиймээс Давид Иоаб болон ард түмний ноёдод хандан—Явж, Бершебаагаас Дан хүртэлх израильчуудыг тоолж, тэдний тоог надад мэдэгдэгтүн хэмээв.
3 Иоаб—ЭЗЭН Өөрийн ард түмнээ одоо байгаагаас нь зуу дахин өсгөх болтугай! Харин хаан эзэн минь, тэд чинь бүгдээрээ эзний минь боолууд биш гэж үү? Юунд миний эзэн энэ зүйлийг хийхээр хүсэмжилнэ вэ? Яагаад тэр Израильд гэм бурууг учруулах ёстой юм бэ? гэв.
4 Гэсэн хэдий ч хааны зарлиг Иоабын үгнээс хүчтэй байв. Тиймээс Иоаб хөдлөн, Израиль даяар явж, Иерусалимд ирэв.