1 Тэгээд Давид—Энэ бол Бурхан ЭЗЭНий өргөө, энэ бол Израилийн төлөөх шатаалт тахилын ширээ юм хэмээв.
2 Ингээд Давид Израилийн нутагт байсан харийнхныг цуглуулах тушаалыг гаргаж, Бурханы өргөөний барилгын чулуунуудыг цавчих хүмүүсийг тогтоов.
3 Давид дааман хаалганууд болон тоноглолуудын хадааснуудыг хийх үлэмж хэмжээний төмрийг, мөн жинлэн хэмжиж чадахааргүй хүрлийг бэлтгэв.
4 Сидончууд ба тирчүүд Давидад үлэмж хэмжээний хушин гуалин авчирч өгсөн тул хушин гуалин тоймгүй олныг бэлтгэв.