1 Аароны үр удмын бүлгүүд гэвэл, Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар байв.
2 Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө нас барж үр хүүхэдгүй байв. Елеазар, Итамар нар тахилч нар болон үйлчлэв.
3 Давид Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нартай хамт тэднийг үйлчлэлийн дагуу ажлуудад нь хуваажээ.
4 Елезарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүлэгч эрс байсан тул тэднийг хуваарилахдаа тэд Елеазарын удмынхны эцгүүдийн бүлүүдэд арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгүүдийн бүлүүдийн дагуу найман тэргүүн оноов.