1 Үүнээс гадна, Давид болон их цэргийн жанжнууд нь Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдийн заримыг нь үйлчлэлд зориулан тусгаарлан авчээ. Тэдэнд ятга, босоо ятга, цантайгаар эш үзүүлэх үүргийг даалгав. Энэхүү үйлчлэлдээ орсон хүмүүсийн тоо нь дараах болой.
2 Асафын хөвгүүдээс Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар болой. Асафын хөвгүүд нь хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлагын дор байв.
3 Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа зургаа болой. Ятга дарж, ЭЗЭНд талархаж магтан эш үзүүлдэг өөрсдийн эцэг Иедутунаар тэд удирдуулдаг байв.
4 Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиатан, Гиддалти, Роамти-езер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар болой.