1 Дааман хаалгануудын сахиулын хэсгүүдэд корачуудаас, Асафын хөвгүүдээс гаралтай Корегийн хүү Мешелемиа байв.
2 Мешелемиа хөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Зехариа, хоёрдугаарх нь Иедиаел, гуравдугаарх нь Зебадиа, дөрөвдүгээрх нь Иатниел,
3 тавдугаарх нь Елам, зургадугаарх нь Иехонан, долдугаарх нь Елиехоенай болой.
4 Обед-едом хөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Шемаиа, хоёрдугаарх нь Иехозабад, гуравдугаарх нь Иоа, дөрөвдүгээрх нь Сакар, тавдугаарх нь Нетанел,
5 зургадугаарх нь Аммиел, долдугаарх нь Иссахар, наймдугаарх нь Пеулетаи болой. Бурхан түүнийг үнэхээр ерөөсөн юм.