Шастирын Дээд 26:10-16 АБ2004

10 Бас Мерарийн хөвгүүдийн нэг болох Хоса хөвгүүдтэй байсан бөгөөд эхнийх нь Шимри (хэдийгээр тэр ууган хүү биш боловч эцэг нь түүнийг эхнийх болгосон),

11 хоёрдугаарх нь Хилкиа, гуравдугаарх нь Тебалиа, дөрөвдүгээрх нь Зехариа нар болой. Хосагийн бүх хөвгүүд ба төрөл садан нь арван гурван хүн байв.

12 Тэргүүлэгчид болох дааман хаалганы сахиулуудын эдгээр багуудад төрөл садангуудынх нь адил ЭЗЭНий өргөөнд үйлчлэх үүргүүд өгөгдөв.

13 Тэд том, жижиг гэж ялгалгүй өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу дааман хаалга тус бүрийн төлөө шодов.

14 Зүүн зүгийн шоо нь Шелемиад таарав. Дараа нь тэд түүний хүү билэг ухаантай зөвлөгч Зехариагийн төлөө шоо хаясанд тэр нь умард зүгт буув.

15 Обед-едомд тэр нь өмнө зүгт унаж, түүний хөвгүүдэд агуулах таарав.

16 Шуппим ба Хоса нарт баруун зүгт, Шаллекетын дааман хаалганы хажууд, өгсөх гол зам дээр буув. Харуул нь харуулынхаа зэргэлдээ байв.