Шастирын Дээд 26:2-8 АБ2004

2 Мешелемиа хөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Зехариа, хоёрдугаарх нь Иедиаел, гуравдугаарх нь Зебадиа, дөрөвдүгээрх нь Иатниел,

3 тавдугаарх нь Елам, зургадугаарх нь Иехонан, долдугаарх нь Елиехоенай болой.

4 Обед-едом хөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Шемаиа, хоёрдугаарх нь Иехозабад, гуравдугаарх нь Иоа, дөрөвдүгээрх нь Сакар, тавдугаарх нь Нетанел,

5 зургадугаарх нь Аммиел, долдугаарх нь Иссахар, наймдугаарх нь Пеулетаи болой. Бурхан түүнийг үнэхээр ерөөсөн юм.

6 Мөн түүний хүү Шемаиад ч хөвгүүд төрж, тэд эрэлхэг зоригтой дайчид байсан тул өөрсдийн эцгийн бүлийг захирав.

7 Шемаиагийн хөвгүүд нь Отни, Рефаел, Обед, Елзабад нар бөгөөд Елзабадын ах дүү Елиху, Шемакиа нар эрэлхэг хүмүүс байв.

8 Эдгээр нь бүгд Обед-едомын хөвгүүдээс гаралтай хүмүүс байв. Тэд болон тэдний хөвгүүд, төрөл садан нь үйлчлэлээ хийх хүчтэй, чадвартай хүмүүс бөгөөд Обед-едомоос жаран хоёр хүн байв.