Шастирын Дээд 4:35-41 АБ2004

35 Иоел болон Асиелын гуч, Сераиагийн ач, Иошибаин хүү, Иехү нар болой.

36 Мөн Елиоенай, Иаакоба, Иешохаиа, Асаиа, Адиел, Иесимиел, Бенаиа,

37 Зиза нар бөгөөд Зиза нь Шемаиагийн тач, Шимрийн дөч, Иедаиагийн гуч, Аллоны ач, Шифийн хүү болой.

38 Эдгээрийг тэдний ургуудын удирдагчдын нэрсийн дагуу бичсэн болой. Тэдний эцгүүдийн гэрүүд ихэд өсөж үржсэнээр

39 тэд өөрсдийн малд бэлчээр хайн, Гедорын хоолой, бүр хөндийн зүүн тал уруу явцгаав.

40 Тэд уудам сайхан бэлчээр олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамичууд амьдарч байсан юм.

41 Нэрс нь тэмдэглэгдсэн эдгээр хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн, тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Юу гэвэл тэнд малд нь бэлчээр байжээ.