Шастирын Дээд 4:9-15 АБ2004

9 Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез хэмээн нэрлэхдээ “Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм” хэмээжээ.

10 Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшгаас хамгаалж, өвчин зовлонд намайг бүү өртүүлээч!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.

11 Шухагийн ах Хелуб Мехирийн эцэг болов. Мехир Ештоны эцэг болой.

12 Ештон нь Бет-рафа, Пасеа болон Ир-нахашийн эцэг Техиннагийн эцэг болсон бөгөөд эдгээр нь Рекагийн эрчүүд болой.

13 Кеназын хөвгүүд нь Отниел, Сераиа юм. Отниелын хүү нь Хатат болой.

14 Меонотаи Офрагийн эцэг болж, Ге-харашимын эцэг Иоабын эцэг нь Сераиа бөгөөд тэд дархчууд байсан юм.

15 Иефуннегийн хөвгүүн Калебын хөвгүүд нь Иру, Ела, Наам бөгөөд Елагийн хүү нь Кеназ болой.