Шастирын Дээд 5:15-21 АБ2004

15 Гунийн ач Абдиелын хүү Ахи бол тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүн болой.

16 Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм.

17 Энэ бүгд нь Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд угийн бичигт тэмдэглэгдсэн юм.

18 Реубений хөвгүүд гадчууд болон Манассегийн хагас овогт сэлэм бамбай агсан, нумыг хөвчлөн, дайнд морддог, тулаанд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм.

19 Тэд хагри хүн, Иетур, Нафиш, Нодабын эсрэг дайтав.

20 Тэд тэдний эсрэг тусалж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тэдний гарт тушаажээ. Тэд дайны үед Бурханд хандан гуйхад нь Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байсны учир нь тэд Түүнд итгэдгийнх юм.

21 Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжгийг болон зуун мянган хүнийг олзлон иржээ.