26 Елканагийн хувьд түүний хүү нь Зофаи, түүний хүү нь Нахат,
27 түүний хүү нь Елиаб, түүний хүү нь Иерохам, түүний хүү нь Елкана юм.
28 Самуелын хөвгүүдийн ууган нь Иоел, удаах нь Абиа болой.
29 Мерарийн хүү нь Махли, түүний хүү нь Либни, түүний хүү нь Шимеи, түүний хүү нь Узза,
30 түүний хүү нь Шимеа, түүний хүү нь Хаггиа, түүний хүү нь Асаиа болой.
31 ЭЗЭНий сүмд авдрыг байрлуулсны дараа Давид тэнд дууны үйлчлэлд хүмүүсийг томилсон бөгөөд
32 Соломон Иерусалимд ЭЗЭНий сүмийг барих үе хүртэл тэд хурлын майхны асрын өмнө дуулах ажлыг хийж байв. Тэд өөрсдийн хэргэмийн дагуу үүргээ гүйцэтгэжээ.