49 Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утаж, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, Израилийн төлөө нүглийг наманчилах ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.
50 Аароны хөвгүүд нь дараах болой. Түүний хүү нь Елеазар, түүний хүү нь Финехас, түүний хүү нь Абишуа,
51 түүний хүү нь Букки, түүний хүү нь Уззи, түүний хүү нь Зерахиа,
52 түүний хүү нь Мераиот, түүний хүү нь Амариа, түүний хүү нь Ахитуб,
53 түүний хүү нь Задок, түүний хүү нь Ахимааз.
54 Тэдний хил хязгаар доторх хуарангуудынх нь дагуу тэдний нутагшилт нь дараах болой. Кохатын ургийнхны Аароны хөвгүүдэд (Учир нь анхны шавга тэднийх байв)
55 тэд Иудагийн нутаг дахь Хеброн, түүний ойр орчмын бэлчээрийг өгөв.