53 түүний хүү нь Задок, түүний хүү нь Ахимааз.
54 Тэдний хил хязгаар доторх хуарангуудынх нь дагуу тэдний нутагшилт нь дараах болой. Кохатын ургийнхны Аароны хөвгүүдэд (Учир нь анхны шавга тэднийх байв)
55 тэд Иудагийн нутаг дахь Хеброн, түүний ойр орчмын бэлчээрийг өгөв.
56 Харин тэр хотын тариан талбай, тосгодыг нь Иефуннегийн хүү Калебт тэд өгчээ.
57 Аароны хөвгүүдэд дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Хеброн, Либнаг бэлчээр нутгийнх нь хамт, Иаттир, Ештимоаг бэлчээр нутгийнх нь хамт,
58 Хиленийг бэлчээр нутгийнх нь хамт, Дебирийг бэлчээр нутгийнх нь хамт,
59 Ашаныг бэлчээр нутгийнх нь хамт, Бет-шемешийг бэлчээр нутгийнх нь хамтаар,