60 мөн Бениамины овгоос Гебаг бэлчээр нутгийнх нь хамт, Аллеметыг бэлчээр нутгийнх нь хамт, Анатотыг бэлчээр нутгийнх нь хамтаар авав. Тэдний өрхүүдэд ногдсон хотууд нь бүгд арван гурав болой.
61 Дараа нь Кохатын хөвгүүдийн үлдсэн нь Манассегийн тал болох хагас овгоос буюу овгийн өрхүүдээс арван хотыг шодож авав.
62 Гершомын хөвгүүд ургуудынхаа дагуу Иссахар овгоос, Ашер овгоос, Нафтали овгоос, Башан дахь арван гурван хотыг Манассегийн овгоос авсан юм.
63 Мерарийн хөвгүүд ургуудынхаа дагуу шодон Реубен овог, Гад овог, Зебулуны овгоос арван хоёр хотыг авав.
64 Ийнхүү Израилийн хөвгүүд нь левичүүдэд хотуудыг бэлчээр нутгийнх нь хамтаар өгчээ.
65 Тэд шодон Иудагийн хөвгүүдийн овгоос, Симеоны хөвгүүдийн овгоос, Бениамины хөвгүүдийн овгоос дээр нэр дурдагдсан хотуудыг өгчээ.
66 Кохатын хөвгүүдийн өрхийн зарим нь Ефраимын овгоос авсан өөрийн газар нутгийн хотуудтай байв.