77 Левичүүдийн үлдсэнд нь буюу Мерарийн хөвгүүдэд Зебулуны овгоос Риммоно бэлчээр нутгийнх нь хамт, Таборыг бэлчээр нутгийнх нь хамт,
78 мөн Иерихо дахь Иорданы чанад буюу Иорданы зүүн талд өгч, Реубен овгоос цөл дэх Безерийг бэлчээр нутгийнх нь хамт, Иазаг бэлчээр нутгийнх нь хамт,
79 Кедемотыг бэлчээр нутгийнх нь хамт, Мефаатыг бэлчээр нутгийнх нь хамтаар болон
80 Гад овгоос Гилеадын Рамотыг бэлчээр нутгийнх нь хамт, Маханаимыг бэлчээр нутгийнх нь хамт,
81 Хешбоныг бэлчээр нутгийнх нь хамт, Иазерыг бэлчээр нутгийнх нь хамт өгчээ.