29 Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан болон түүний тосгод, Таанах болон түүний тосгод, Мегиддо болон түүний тосгод, Дор болон түүний тосгод юм. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.
30 Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа бөгөөд тэдний эгч нь Сера болой.
31 Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел болой. Малхиел нь Бирзаитын аав болой.
32 Хебер нь Иафлет, Шомер, Хотам нарын эцэг болсон юм. Тэдний эгч нь Шуа болой.
33 Иафлетын хөвгүүд нь Пасах, Бимхал, Ашват юм. Эдгээр нь Иафлетын хөвгүүд ажээ.
34 Шемерийн хөвгүүд нь Ахи, Рохга, Иехүбба, Арам нар болой.
35 Шемерийн дүү Хелемийн хөвгүүд нь Зофа, Имна, Шелеш, Амал юм.