3 Уззийн хүү нь Израхиа, Израхиагийн хөвгүүд нь Михаел, Обадиа, Иоел, Ишиа юм. Тэд тавуулаа бүгд захирагчид болой.
4 Тэдний эцгийн ургуудын дагуу үр удам нь тэдэнтэй хамт дайтах цэргийн бүлэглэлүүд гучин зургаан мянга байв. Учир нь тэдэнд эхнэр хөвгүүд маш олон байжээ.
5 Иссахарын бүх өрхүүдийн доторх тэдний хамаатнууд эрэлхэг зоригтой дайчид бөгөөд наян долоон мянгуулаа угийн бичигт оржээ.
6 Бениамины хөвгүүд Бела, Бехер, Иедиаел энэ гурав болой.
7 Белагийн хөвгүүд нь Езбон, Уззи, Уззиел, Иеримот, Ири энэ тав бөгөөд тэд тус тусын гэрийн захирагчид болой. Тэдний угийн бичигт орсон эрэлхэг зоригтой эрс нь хорин хоёр мянга гучин дөрвөн хүн юм.
8 Бехерийн хөвгүүд нь Земира, Иоаш, Елиезер, Елиоенаи, Омри, Иеримот, Абиа, Анатот, Алемет юм. Тэд бүгд Бехерийн хөвгүүд болой.
9 Эдний угийн бичигт тус тусын гэрийн захирагчаар бичигдсэн эрэлхэг баатрууд нь хорин мянга хоёр зуун хүн болой.