7 Тэднийг нэрлэвэл Нааман, Ахиа, Гера бөгөөд тэднийг олзлон аваачсан Гера нь Узза, Ахихуд нарын эцэг болжээ.
8 Шахараим нь Хушим, Баара хэмээх өөрийн эхнэрүүдийг явуулсны дараа Моаб газарт хүүхдүүдтэй болов.
9 Тэр өөрийн эхнэр Ходешаар дамжуулан Иобаб, Зибиа, Меша, Малкам,
10 Иеуз, Сахиа, Мирма нарын эцэг болов. Түүний хөвгүүд нь тэдгээр гэрийн захирагчид болой.
11 Бас Шахараим нь эхнэр Хушимаараа дамжуулан Абитуб, Елпаал нарын эцэг болов.
12 Елпаалын хөвгүүд нь Ебер, Мишам, Шемед нар юм. Оно, Лод болон түүний тосгодыг Шемед байгуулав.
13 Мөн Бериа, Шема нь Аиалонд амьдардаг гэр бүлүүдийн захирагчид бөгөөд тэд Гатын оршин суугчдыг хөөн гаргажээ.