1 Ингээд бүх Израиль угийн бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.
2 Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, дуганы үйлчлэгчид болох израильчууд болой.
3 Иудагийн хөвгүүдийн Бениамины хөвгүүдийн, Ефраимын хөвгүүдийн, Манассегийн хөвгүүдийн зарим нь Иерусалимд амьдарсан нь
4 Иудагийн хүү Перезийн хөвгүүдээс Утаи бөгөөд тэр Аммихудын хүү, Омрийн ач, Имрийн гуч, Банийн дөч болой.