Шүүгчид 1:30-36 АБ2004

30 Зебулун Китроны болон Нахалолын оршин суугчдыг хөөж зайлуулаагүй тул канаанчууд тэдний дунд амьдарч, албадлагын ажил хийх болов.

31 Ашер нь Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик болон Рехобын оршин суугчдыг хөөж зайлуулсангүй.

32 Канаанчуудыг хөөгөөгүй учраас ашерчууд уг нутагт оршин суугчид болон канаанчуудын дунд амьдрав.

33 Нафтали нь Бет-шемешийн болон Бет-анатын оршин суугчдыг хөөж зайлуулалгүй, харин уг нутгийн оршин суугчид болж Канаанчуудын дунд суурьшив. Тэгээд Бет-шемеш болон Бет-анатын оршин суугчид тэдний төлөө албадлагын ажил хийх болов.

34 Тэгтэл аморичууд Даны хөвгүүдийг хөндий тал уруу бууж ирэхийг зөвшөөрөөгүй бөгөөд уулархаг газар уруу тэднийг шахав.

35 Гэсэн ч аморичууд Херес уул, Аиалон болон Шаалбимд суурьшихаар зүтгэв. Гэвч Иосефын гэр хүчирхэг болоход, тэд албадлагын хөдөлмөр хийх болов.

36 Аморичуудын нутгийн хязгаар нь Акраббимын өндөрлөг, Селагаас болон түүнээс дээш үргэлжлэв.