1 Абимелехийг алагдсаны дараа Израилийг аврахын төлөө Иссахар хүн, Додогийн хүү Пуагийн хөвгүүн Тола босов. Тэрээр Ефраимын уулархаг нутагт байдаг Шамирт амьдардаг байв.
2 Тэр хорин гурван жилийн турш Израилийг шүүсний эцэст нас эцэслэн, Шамирт оршуулагдав.
3 Түүний дараа Гилеад хүн Иаир босож, Израилийг хорин хоёр жилийн турш шүүв.
4 Тэр гучин хөвгүүнтэй байсан бөгөөд тэд гучин илжиг унадаг байлаа. Тэр гучин хүү нь Гилеадын нутагт гучин хоттой байсан бөгөөд тэдгээр хотууд нь энэ өдрийг хүртэл Хаввот-иаир хэмээн нэрлэгддэг.
5 Иаир нас эцэслэж, Камонд оршуулагдав.