Шүүгчид 11:25-31 АБ2004

25 Чи Моабын хаан Зиппорын хөвгүүн Балакаас юугаараа илүү юм бэ? Балак Израильтай тэмцсэн буюу тэдэнтэй тулалдсан удаа байна уу?

26 Израиль нь Хешбон ба түүний харьяа гацаанууд, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эрэг дэх хамаг хотуудад гурван зуун жилийн турш израильчууд оршин суух хугацаанд та нар яагаад үүнийгээ тэднээс буцааж аваагүй юм бэ?

27 Тэгэхээр Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй атал, миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэв гэжээ.

28 Харин өөрт нь илгээсэн Иефтагийн үгийг Аммоны хөвгүүдийн хаан ойшоосонгүй.

29 ЭЗЭНий Сүнс Иефтагийн дээр бууж ирсэнд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, дараа нь Гилеадын Мизпагаар дайран, Гилеадын Мизпагаас Аммоны хөвгүүд уруу хөдлөв.

30 Иефта ЭЗЭНд тангараглан—Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл

31 би Аммоны хөвгүүдээс амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь үүднээс намайг угтан гарч ирэх тэр л хүн ЭЗЭНийх байх бөгөөд би түүнийг шатаалт тахил болгон өргөнө гэж өгүүлэв.