Шүүгчид 14:1-7 АБ2004

1 Самсон Тимнад очоод, тэнд Филист охидын нэгийг харжээ.

2 Тэрээр буцаж ирээд, эцэг эхдээ—Би Тимнад нэгэн бүсгүйг харав. Тэр нь Филист охидын нэг юм. Одоо түүнийг надад эхнэр болгон авч өгөөч гэсэнд

3 эцэг эх нь түүнд—Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын охидын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хөвч хөндүүлээгүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү? гэсэн хэдий ч Самсон эцэгтээ—Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна гэлээ.

4 Харин энэ нь ЭЗЭНий хүсэл болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдийн эсрэг шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байв.

5 Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна уруу явж, Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хүрч ирэв. Гэнэт нэгэн залуу арслан архиран Самсоныг чиглэн ирэв.

6 ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа юу ч бариагүй боловч ишгийг тастчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ хэлсэнгүй.

7 Тэгээд Самсон явж, тэр эмэгтэйтэй ярилцав. Тэр эмэгтэй Самсонд үзэсгэлэнтэй харагджээ.