Шүүгчид 14:4-10 АБ2004

4 Харин энэ нь ЭЗЭНий хүсэл болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдийн эсрэг шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байв.

5 Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна уруу явж, Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хүрч ирэв. Гэнэт нэгэн залуу арслан архиран Самсоныг чиглэн ирэв.

6 ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа юу ч бариагүй боловч ишгийг тастчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ хэлсэнгүй.

7 Тэгээд Самсон явж, тэр эмэгтэйтэй ярилцав. Тэр эмэгтэй Самсонд үзэсгэлэнтэй харагджээ.

8 Хэсэг хугацааны дараа Самсон тэр эмэгтэйг авахаар буцаж ирэхдээ нөгөө арслангийн сэгийг үзэхээр очвол арслангийн биенд зөгийн үүр ба зөгийн бал байв.

9 Тэрээр балыг гараараа утган авч, замдаа идсээр цаашаа явав. Тэр эцэг эх дээрээ ирж балаасаа өгсөнд тэд ч идэв. Гэвч түүнийг арслангийн биенээс цуглуулж авснаа тэдэнд хэлсэнгүй.

10 Тэгээд эцэг нь нөгөө эмэгтэй уруу очсон бөгөөд Самсон тэнд найр хийв. Учир нь залуу эрчүүдийн үйлддэг заншил ийм байжээ.