Шүүгчид 14:9-15 АБ2004

9 Тэрээр балыг гараараа утган авч, замдаа идсээр цаашаа явав. Тэр эцэг эх дээрээ ирж балаасаа өгсөнд тэд ч идэв. Гэвч түүнийг арслангийн биенээс цуглуулж авснаа тэдэнд хэлсэнгүй.

10 Тэгээд эцэг нь нөгөө эмэгтэй уруу очсон бөгөөд Самсон тэнд найр хийв. Учир нь залуу эрчүүдийн үйлддэг заншил ийм байжээ.

11 Хүмүүс Самсоныг хараад, түүний хамт байх гучин нөхдийг авчрав.

12 Самсон тэдэнд—Би та нараар нэгэн оньсого таалгая. Хэрэв та нар найрын долоон хоногийн дотор түүнийг тааж, надад хэлж өгвөл би та нарт гучин маалинган цамц, гучин хувцас өгнө.

13 Харин хэрэв та нар түүнийг тайлж чадахгүй бол гучин маалинган цамц, гучин хувцас надад өгөгтүн гэхэд тэд—Оньсогоо таалгагтун, бид сонсъё хэмээцгээв.

14 Самсон тэдэнд—Идэгчээс идэх юм гарав.Хүчтэнээс амттай зүйл гаравгэв. Гурван хоног болсон ч тэд оньсогыг тайлж эс чадав.

15 Дөрөв дэх өдөр болсонд тэд Самсоны эхнэрт хандаж—Тэр оньсогын тайллыг бидэнд хэлэхээр нөхрөө ятгагтун. Эс тэгвээс бид чамайг болон эцгийн чинь гэрийг галдан шатаана. Чи биднийг ядууруулахын тулд урьсан юм уу? Үгүй гэж үү? гэлцэн занав.