Шүүгчид 15:11-17 АБ2004

11 Гурван мянган Иуда эрчүүд Етамын хадны хавцал уруу явж, Самсонд—Филистчүүд бол бидний захирагч гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи бидэнд юу хийчих нь энэ вэ? хэмээв. Самсон тэдэнд—Тэд надад үйлдсэний адилаар би тэдэнд үйлдсэн билээ гэж хариулсан.

12 Тэд түүнд—Бид чамайг хүлж, филистчүүдийн гарт тушаахаар ирлээ гэсэнд Самсон тэдэнд—Та нар намайг алахгүй гэдгээ надад тангараглагтун гэв.

13 Тэд Самсонд—Үгүй. Бид чамайг хурдан хүлээд, тэдний гарт тушаах боловч бид үнэхээр чамайг алахгүй гээд, хоёр шинэ олсоор түүнийг хүлж, хаднаас буулган авч явав.

14 Самсон Лехид ирэхэд филистчүүд уухай хадаан түүнийг угтав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав.

15 Самсон илжигний шинэхэн эрүүний яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав.

16 Тэгээд Самсон—Илжигний эрүүний ясаар овоон дээр овоо босгов.Илжигний эрүүний ясаар би мянган хүнийг алавгэжээ.

17 Ингэж хэлж дуусаад, тэрээр илжигний эрүүний ясыг хаяад, тэр газрыг Рамат-Лехи хэмээн нэрлэв.