Шүүгчид 15:14-20 АБ2004

14 Самсон Лехид ирэхэд филистчүүд уухай хадаан түүнийг угтав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав.

15 Самсон илжигний шинэхэн эрүүний яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав.

16 Тэгээд Самсон—Илжигний эрүүний ясаар овоон дээр овоо босгов.Илжигний эрүүний ясаар би мянган хүнийг алавгэжээ.

17 Ингэж хэлж дуусаад, тэрээр илжигний эрүүний ясыг хаяад, тэр газрыг Рамат-Лехи хэмээн нэрлэв.

18 Дараа нь тэр ихэд ундаасаж, ЭЗЭНийг дуудан—Та Өөрийн боолын гараар энэ их авралыг өгсөн билээ. Гэтэл одоо би хатаж үхэн, хөвч хөндүүлээгүй хүмүүсийн гарт унах гэж үү? хэмээн хэлэв.

19 Харин Бурхан Лехид байдаг доогуураа хөндий газрыг ангайлган, тэндээс ус гаргав. Тэр ус уумагц, хүч тамир орж сэргэв. Тиймээс тэр энэ газрыг Ен-хаккор хэмээн нэрлэсэн нь энэ өдрийг хүртэл Лехид бий аж.

20 Ингэж Самсон филистчүүдийн өдрүүдэд хорин жилийн турш Израилийг шүүв.