Шүүгчид 15:2-8 АБ2004

2 Эмэгтэйн эцэг түүнд—Би чамайг түүнд үнэхээр өширхсөн байгаа хэмээн бодоод, түүнийг чиний найзад өгсөн юм. Түүний охин дүү нь түүнээс илүү үзэсгэлэнтэй биш үү? Түүний оронд чи дүүг нь өөрийн болгон авагтун гэв.

3 Самсон тэдэнд—Энэ удаад би филистчүүдэд хор хөнөөл учруулсан ч надад ямар ч гэм зэм байхгүй гэв.

4 Самсон явж гурван зуун үнэг бариад, сүүл сүүлээр нь холбож хоёр сүүлний хооронд бамбар уяв.

5 Тэгээд бамбарууддаа гал асаагаад, үнэгнүүдийг филистчүүдийн тариан талбай уруу оруулсанд, юүжилсэн тариа болон хураагаагүй тарианы аль алиныг, мөн усан үзмийн тариалан болон чидун моддыг нь хүртэл шатаав.

6 Тэгэхэд филистчүүд—Хэн энэ хэргийг үйлдэв? хэмээлцсэнд—Тимначуудын хүргэн Самсон. Юу гэвэл хадам эцэг нь эхнэрийг нь авч анд нөхөрт нь өгчихсөн юм гэцгээв. Иймээс филистчүүд ирж, өнөөх эмэгтэйг эцэгтэй нь хамт галдан шатаав.

7 Самсон тэдэнд—Та нар нэгэнт ийм хэрэг үйлдсэн тул би та нараас заавал өшөө авна. Түүний дараа л би сална гэж хэлэв.

8 Самсон тэднийг хайр найргүйгээр олноор нь хядав. Тэгээд явж, Етамын хадны хавцалд амьдран суув.