Шүүгчид 18:10-16 АБ2004

10 Та нар нэвтрэхдээ амар амгалан хүмүүстэй, өргөн уудам нутагт очих болно. Юу гэвэл Бурхан үүнийг та нарын гарт тушаав. Тэр нь дэлхийд байгаа ямар ч зүйлсээр дутагдахгүй нутаг билээ гэв.

11 Тэгээд Даны өрхөөс буюу Зора ба Ештаолоос дайны зэвсэг агссан зургаан зуун хүн аянд гарчээ.

12 Тэд явсаар, Иудагийн Кириат-иеаримд буудаллав. Тийм учраас тэд энэ өдрийг хүртэл тэр газрыг Махане-дан хэмээн нэрлэсэн юм. Энэ нь Кириат-иеаримын баруун талд байгаа.

13 Тэд тэндээс явж өнгөрөн, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт хүрэв.

14 Тэгээд Лаиш нутгийг тагнахаар явсан таван хүн нь хамаатнууддаа хандан—Эдгээр гэрүүдийн дотор ефод, терафим, сийлмэл болон цутгамал хөрөг дүрсүүд байгааг та нар мэдэх үү? Одоо тэгэхлээр та нар юу үйлдэх ёстойгоо мэд гэв.

15 Тэд эргэн яваад, нөгөө залуу Леви хүний гэрт буюу Микагийн гэрт очиж, түүний амар мэндийг асуув.

16 Дайтах зэвсэг агссан зургаан зуун Дан хүн хаалганы үүдэнд зогсож байлаа.