Шүүгчид 18:3-9 АБ2004

3 Тэд Микагийн гэрийн ойролцоо байхдаа Леви залуугийн дууг таньжээ. Тэгээд тэднийд орж,—Хэн чамайг энд авчрав? Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд чамд юу байна вэ? хэмээн түүнээс асуув.

4 Тэр тэдэнд—Мика надад ийнхүү хандан, намайг хөлсөлж, би түүний тахилч болсон юм гэж өчив.

5 Тэд түүнд хандан—Бидний хийж буй аян бүтэмжтэй болох эсэхийг бидэнд мэдүүлэхийг Бурханаас асууж өгнө үү? гэж гуйв.

6 Тахилч тэдэнд—Амар тайван явагтун. Та нарын хийж буй аяныг ЭЗЭН зөвшөөрчээ гэв.

7 Тэгээд таван эр цааш яван, Лаишт хүрч, тэндхийн оршин суугчид Сидон хүмүүсийн адил санаа зовох юмгүй, амар тайван сууж буйг харав. Энэ газарт дутах юм юу ч үгүй, хавчих хүн ч үгүй ажээ. Тэд Сидон хүмүүсээс алс байдаг тул хэнтэй ч холбоо харьцаагүй байв.

8 Туршуулууд Зора болон Ештаолд буй ах дүү нар дээрээ буцаж ирэхэд ах дүүс нь—Ямар мэдээтэй ирэв? гэсээр угтлаа.

9 Тэд—Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн бөгөөд тэр нь маш сайн газар юм. Та нар суусаар л байх уу? Явж, тэр газар уруу нэвтэрч, тэр газрыг эзлэхийг бүү хойшлуул.