28 Тэрээр тэдэнд хандан—Өстөн дайсан моабчуудыг чинь ЭЗЭН та нарын гарт өгсөн тул тэднийг мөрдөгтүн гэв. Ингээд тэд түүнийг даган доошоо явж, Моабын эсрэг талд орших Иорданы гармыг эзлэн авч, хэнийг ч гатлуулсангүй.
29 Тэр үед эрүүл чийрэг, эр зоригтой арван мянга орчим моабчуудыг тэд алав. Тэдний нэг нь ч зугтсангүй.
30 Ингээд тэр өдөр Моаб израильчуудад эзлэгдэн, газар нутаг нь наян жилийн турш амар тайван байв.
31 Ехүдийн дараа үхрийн шилбүүрээр зургаан зуун филистчүүдийг алсан, Анатын хөвгүүн Шамгар гарч ирэв. Тэрээр мөн Израилийг чөлөөлжээ.