1 Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак нар ийнхүү дуулав.—
2 Израилийн ноёд удирдаж, ардууд сайн дураараа зүтгэлээ харуулсанд ЭЗЭНийг магтъя.
3 Хаад аа, сонсогтун.Ноёд оо, чагнагтун.Би, ЭЗЭНд Би дуулна.Би Израилийн Бурхан ЭЗЭНд магтаалын дууг өргөнө.
4 ЭЗЭН минь, Таныг Сеирээс гарахад,Таныг Едомын талаас жагсан хөдлөхөддэлхий доргин, тэнгэр дусалж, үүлс усаа дусаав.
5 ЭЗЭНий оршихуйд уулс доргиж,Израилийн Бурхан ЭЗЭНий оршихуйд энэ Синаи ч чичрэв.