Шүүгчид 8:1-7 АБ2004

1 Тэр цагт Ефраимын эрчүүд Гидеонд хандан—Та бидэнд яагаад ийн хандан, мидианчуудын эсрэг тулалдахаар хөдлөхдөө биднийг юунд дуудсангүй вэ? гээд түүнийг хатуу зэмлэв.

2 Харин Гидеон тэдэнд—Та нартай харьцуулах юм бол миний үйлдсэн зүйл нь юу вэ? Абиезрийн усан үзмийн ургацнаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу?

3 Бурхан та нарын гарт Мидианы ноёд Ореб Зееб нарыг тушаав. Та нартай харьцуулчихаар юуг би хийсэн юм бэ? хэмээн Гидеоныг өчихөд түүний эсрэг байсан тэдний хилэн намдав.

4 Тэндээс Гидеон гурван зуун эрсийнхээ хамт Иордан голд хүрэлцэн ирж, гатлав. Тэд ядарч эцсэн байсан боловч мөрдөлтөө үргэлжлүүлсээр байв.

5 Тэр Суккотын хүмүүст хандан—Би Мидианы хаад Зеба, Залмунна нарыг нэхэж явна. Намайг дагалдан яваа хүмүүс ядарч эцсэн тул тэдэнд талх хайрлаач гэсэнд

6 Суккотын ноёд—Зеба, Залмунна нар аль хэдийнээ та нарын гарт орчихсон болоод танай цэргүүдэд бид талх өгөх болж байна уу? гэв.

7 Тэгэхэд Гидеон—За яахав. Зеба, Залмунна нарыг ЭЗЭН миний гарт тушаах цагт би говийн үүргэнэ, өргөст халгайгаар та нарын махыг урна даа гэв.