Шүүгчид 9:1-5 АБ2004

1 Иеруббаалын хөвгүүн Абимелех Шехемд байдаг нагац нар дээрээ очиж, тэдэнд болон эхийнхээ эцгийн өрхийн бүхий л овогт хандан,—

2 Шехемийн бүх ахлагчдын өмнө хэлэгтүн. “Иеруббаалын бүх хөвгүүд болох далан хүн та нарыг захирах, эсвэл ганц хүн та нарыг захирахын аль нь та нарт дээр вэ?” гэж асуу. Би та нарын яс махны тасархай гэдгийг ч санагтун гэв.

3 Абимелехийн нагац нар нь түүний өмнөөс энэ бүгдийг Шехемийн бүх ахлагчдад хэлсэнд тэд Абимелехийг даган хошуурав.—Тэр бидний хамаатан хэмээн тэд хэлцгээжээ.

4 Тэд Баал-беритийн дуганаас далан шекел мөнгө авч, Абимелехт өгсөнд тэр мөнгөөр үл бүтэх, бодлогогүй этгээдүүдийг хөлслөв. Тэд Абимелехийг дагалдан явлаа.

5 Тэгээд Абимелех Офра дахь эцгийнхээ гэрт очиж, өөрийн ах дүү болох Иеруббаалын хөвгүүд, далан хүнийг нэг чулуун дээр алав. Харин Иеруббаалын отгон хөвгүүн Иотам нуугдсан тул амьд гарчээ.