Шүүгчид 9:14-20 АБ2004

14 Эцэст нь бүх модод нохойн хошуунд хандан “Ирж, бидний хаан болооч” гэсэнд

15 нохойн хошуу хариуд нь “Хэрэв та нар үнэхээр намайг хаанаа болгон тослож байгаа бол ирж миний сүүдэрт хоргодогтун. Эс тэгвээс нохойн хошуунаас гал гарч Ливаны хушин ойг шатааг” гэв.

16 Харин одоо та нар үнэн ба чин сэтгэлээр Абимелехийг хаанаар өргөмжлөн, Иеруббаал болон түүний гэрийнхэнд сайнаар хандаж, түүний хийсэн ачит үйлсийн ёсоор нь харьцав уу?

17 Учир нь миний эцэг та нарын төлөө тулалдаж, өөрийн амийг үл хайрлан та нарыг Мидианы савраас аварсан билээ.

18 Харин та нар өнөөдөр миний эцгийн гэрийн эсрэг босож, түүний хөвгүүд болох далан хүнийг нэг чулуун дээр алж, та нарын садан төрлийн хүн учир шивэгчний хөвгүүн Абимелехийг Шехемийн хүмүүсийн хаан болгов.

19 Хэрэв та нар энэ өдөр Иеруббаал болон түүний гэрт үнэн ба чин сэтгэлээс хандсан аваас, та нар Абимелехийг баярлуул, тэр ч бас та нарыг баярлуулаг.

20 Харин тийм бус аваас, Абимелехээс гал гарч, Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч, Абимелехийг галдан шатааг гэв.