Шүүгчид 9:26-32 АБ2004

26 Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд нүүн ирж, Шехемийн хүмүүс түүнд найдвар тавих болов.

27 Тэд талбайд гарч, өөрсдийн усан үзмээ хураан шахаж, баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны дуганд ороод, идэж уун Абимелехийг хараацгаав.

28 Тэр үед Ебедийн хөвгүүн Гаал—Абимелех гэгч хэн бэ? Шехем гэгч хэн бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ? Абимелех Иеруббаалын хөвгүүн ба Зебул Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд үйлчил. Харин яагаад бид Абимелехт зарагдах ёстой юм бэ?

29 Энэ ард түмэн миний эрхэн дор байсан ч болоосой! Тэгвэл би Абимелехийг хөөн зайлуулахсан хэмээн агсраад, Абимелехт—Цэргийн хүчээ нэмэн, хүрч ирэгтүн хэмээн хэлүүлэв.

30 Ебедийн хөвгүүн Гаалын үгийг хотын захирагч Зебул сонсож, уур хилэн нь бадарлаа.

31 Тэр Абимелех уруу нууцаар элч нарыг илгээн—Үзэгтүн, Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд ирээд байна. Одоо тэд хотыг таны эсрэг босгож байна.

32 Тэгэхээр өөрийнхөө ардын хамт шөнөөр босож, талд нуугдан хүлээгтүн.