Шүүгчид 9:36-42 АБ2004

36 Гаал тэр хүмүүсийг хараад, Зебулд—Хараач, уулсын оройгоос хүмүүс буун ирж байна гэсэнд Зебул түүнд—Чи уулсын сүүдрийг хүн гэж харж л дээ гэв.

37 Гаал дахин—Үзэгтүн, хүмүүс энэ газрын хамгийн өндөрлөг газраас бууж ирж байна. Бас нэг анги царс модны хавиас ирж байна гэв.

38 Зебул түүнд—Чиний “Абимелех гэгч хэн юм бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ?” хэмээн өгүүлсэн бардамнал одоо хаачсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очоод, тэдэнтэй тулалдагтун гэв.

39 Тэгэхэд Гаал Шехемийн удирдагчдын түрүүнд гарч яван, Абимелехтэй тулалдлаа.

40 Абимелех давшин, Гаал ухрав. Хотын хаалганы үүд хүртэл олон хүн эрсдэн унав.

41 Дараа нь Абимелех Арумад үлдэж, харин Зебул Гаалыг ах дүүсийнх нь хамт хөөн зайлуулж тэднийг Шехемд суулгасангүй.

42 Дараагийн өдөр нь ардууд талд гарч ирснийг Абимелехт мэдэгдэв.