Шүүгчид 9:37-43 АБ2004

37 Гаал дахин—Үзэгтүн, хүмүүс энэ газрын хамгийн өндөрлөг газраас бууж ирж байна. Бас нэг анги царс модны хавиас ирж байна гэв.

38 Зебул түүнд—Чиний “Абимелех гэгч хэн юм бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ?” хэмээн өгүүлсэн бардамнал одоо хаачсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очоод, тэдэнтэй тулалдагтун гэв.

39 Тэгэхэд Гаал Шехемийн удирдагчдын түрүүнд гарч яван, Абимелехтэй тулалдлаа.

40 Абимелех давшин, Гаал ухрав. Хотын хаалганы үүд хүртэл олон хүн эрсдэн унав.

41 Дараа нь Абимелех Арумад үлдэж, харин Зебул Гаалыг ах дүүсийнх нь хамт хөөн зайлуулж тэднийг Шехемд суулгасангүй.

42 Дараагийн өдөр нь ардууд талд гарч ирснийг Абимелехт мэдэгдэв.

43 Тэр өөрийн хүмүүсээ авч, гурван ангид хуваагаад, талд нуугдан хүлээв. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг хармагц довтолж, тэднийг хүйс тэмтэрлээ.