Шүүгчид 9:6-12 АБ2004

6 Шехемийн болон Бет-миллогийн хамаг хүмүүс нэгдэн чуулаад, тэд явж, Шехемд байдаг баганын царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжлөв.

7 Иотамд энэ тухай мэдэгдэхэд тэр явж, Геризим уулын оргил дээр гарч зогсоод, дуугаа өндөрсгөн тэдэнд хандаж—Шехемийн хүмүүс ээ, намайг сонсогтун. Тийнхүү Бурхан та нарыг сонсох болно.

8 Нэгэн удаа модод өөрсдийн хааныг өргөмжлөн тослохоор явцгаав. Тэд чидун модонд хандан “Бидний хаан болооч” гэсэнд

9 чидун мод тэдэнд “Бурхан ба хүнийг хүндлэхийн тулд хэрэглэдэг өөрийн тосыг би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” хэмээв.

10 Тэгэхээр нь модод инжрийн модонд хандан “Ирж, бидний хаан болооч” гэсэнд

11 инжрийн мод тэдэнд “Би өөрийн амтлаг болоод сайн үр жимсээ хаяж, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?” гэж хэлэв.

12 Тэгэхэд модод усан үзмийн модонд хандан “Ирж, бидний хаан болооч” гэв.