Тооллого 1:17-23 АБ2004

17 Тийнхүү нэрээрээ дуудагдсан эдгээр хүмүүсийг Мосе, Аарон нар аван,

18 тэд хоёрдугаар сарын нэгэнд бүх чуулганыг хамтад нь цуглуулав. Ингээд тэд хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг доторх удам угсаагаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу толгой дараалан бүртгэхдээ

19 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв. Ийнхүү тэр тэднийг Синаин цөлд тоолов.

20 Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь өөрсдийн угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

21 Реубен овгийн тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байлаа.

22 Симеоны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

23 Симеон овгийн тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байлаа.