1 Гамшгийн дараа Мосе болон тахилч Аароны хүү Елеазар нартай ЭЗЭН ярин,—
2 Израиль дотор дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны хүн бүрийг эцгүүдийнх нь бүлүүдээр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулганы тооллогыг явуул гэв.
3 Тиймээс Иериход, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин—
4 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны ард олныг тоологтун гэлээ. Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүд нь эдгээр юм.
5 Израилийн ууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаас гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг,
6 Хезроноос гарсан хезрончуудын ураг, Кармигаас гарсан кармичуудын ураг байв.
7 Эдгээр нь реубенчүүдийн ургууд ба тэдний тоологдсон хүмүүс дөчин гурван мянга долоон зуун гуч байлаа.
8 Паллугийн хүү нь Елиаб байв.
9 Елиабын хөвгүүд нь Немуел, Датан, Абирам нар юм. Датан, Абирам нар бол чуулганаар дуудагдаж, ЭЗЭНий эсрэг тэмцэлдэхдээ Коратай нөхөрлөн Мосе, Аарон нарын эсрэг тэмцэлдсэн хүмүүс байлаа.
10 Газар амаа нээн тэднийг Коратай хамт залгисан юм. Тэднийг үхэх үед хоёр зуун тавин хүнийг гал залгиад, тэд анхааруулга болжээ.
11 Гэсэн ч Корагийн хөвгүүд үхээгүй байлаа.
12 Симеоны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Немуелээс гарсан немуелчүүдийн ураг, Иаминаас гарсан иаминчуудын ураг, Иахинаас гарсан иахинчуудын ураг,
13 Зерагаас гарсан зерачуудын ураг, Шаулаас гарсан шаулчуудын ураг байв.
14 Эдгээр нь симеончуудын ургууд бөгөөд хорин хоёр мянга хоёр зуун хүн болой.
15 Гадын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Зефоноос гарсан зефончуудын ураг, Хаггигаас гарсан хаггичуудын ураг, Шунигээс гарсан шуничүүдийн ураг,
16 Ознигоос гарсан озничуудын ураг, Ериэс гарсан еричүүдийн ураг,
17 Ародаас гарсан ародчуудын ураг, Арелиас гарсан ареличуудын ураг байв.
18 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Гадын хөвгүүдийн ургууд бөгөөд дөчин мянга таван зуун хүн байв.
19 Иудагийн хөвгүүд нь Ер, Онан нар байв. Гэвч Ер, Онан нар Канаан нутагт үхсэн байлаа.
20 Иудагийн хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Шелагаас гарсан шелачуудын ураг, Перезээс гарсан перезчүүдийн ураг, Зерагаас гарсан зерачуудын ураг байв.
21 Перезийн хөвгүүд нь Хезроноос гарсан хезрончуудын ураг, Хамулаас гарсан хамулчуудын ураг байлаа.
22 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Иудагийн ургууд бөгөөд далан зургаан мянга таван зуун хүн байв.
23 Иссахарын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Толагаас гарсан толачуудын ураг, Пуваас гарсан пувачуудын ураг,
24 Иашубаас гарсан иашубчуудын ураг, Шимроноос гарсан шимрончуудын ураг байв.
25 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Иссахарын ургууд бөгөөд жаран дөрвөн мянга гурван зуун хүн байв.
26 Зебулуны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Середээс гарсан середчүүдийн ураг, Елоноос гарсан елончуудын ураг, Иахлеелаас гарсан иахлеелчуудын ураг байв.
27 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу зебулунчуудын ургууд бөгөөд жаран мянга таван зуун хүн байв.
28 Иосефын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Манассе, Ефраим нар байлаа.
29 Манассегийн хөвгүүд нь Махираас гарсан махирчуудын ураг юм. Махир нь Гилеадын эцэг болжээ. Гилеадаас гилеадчуудын ураг гарсан билээ.
30 Гилеадын хөвгүүд нь Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Хелекээс гарсан хелекчүүдийн ураг,
31 Асриелаас гарсан асриелчуудын ураг, Шехемээс гарсан шехемчүүдийн ураг,
32 Шемидагаас гарсан шемидачуудын ураг, Хеферээс гарсан хеферчүүдийн ураг байв.
33 Хеферийн хүү Зелофехад нь ямар ч хүүгүй, харин зөвхөн охидтой байжээ. Зелофехадын охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза болой.
34 Эдгээр нь Манассегийн ургууд байв. Тэднээс тоологдсон хүмүүс нь тавин хоёр мянга долоон зуу байв.
35 Ефраимын хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Шутелагаас гарсан шутелачуудын ураг, Бехерээс гарсан бехерчүүдийн ураг, Таханаас гарсан таханчуудын ураг байв.
36 Шутелагийн хөвгүүд нь Еранаас гарсан еранчуудын ураг байлаа.
37 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Ефраимын хөвгүүдийн ургууд бөгөөд гучин хоёр мянга таван зуун хүн байв. Эдгээр нь ургуудынхаа дагуу Иосефын хөвгүүд болой.
38 Бениамины хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Белагаас гарсан белачуудын ураг, Ашбелаас гарсан ашбелчуудын ураг, Ахирамаас гарсан ахирамчуудын ураг,
39 Шефуфамаас гарсан шефуфамчуудын ураг, Хуфамаас гарсан хуфамчуудын ураг байв.
40 Белагийн хөвгүүд нь Ард, Нааман нар байсан. Ардаас ардчуудын ураг, Нааманаас нааманчуудын ураг гарсан билээ.
41 Эдгээр нь ургуудынхаа дагуу Бениамины хөвгүүд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга зургаан зуу байлаа.
42 Даны хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Шухамаас гарсан шухамчуудын ураг байлаа. Эдгээр нь ургуудынхаа дагуу Даны ургууд билээ.
43 Тоологдсон хүмүүсийн дагуу шухамчуудын бүх ургууд нь жаран дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.
44 Ашерын хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Имнагаас гарсан имничүүдийн ураг, Ишвигээс гарсан ишвичүүдийн ураг, Бериагаас гарсан беричүүдийн ураг байв.
45 Бериагийн хөвгүүдээс Хеберээс гарсан хеберчүүдийн ураг, Малхиелаас гарсан малхиелчуудын ураг байв.
46 Ашерын охины нэрийг Сера гэдэг байв.
47 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Ашерын хөвгүүдийн ургууд бөгөөд тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.
48 Нафталийн хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Иахзеелаас гарсан иахзеелчуудын ураг, Гунигээс гарсан гуничүүдийн ураг,
49 Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Шиллемээс гарсан шиллемчүүдийн ураг байв.
50 Эдгээр нь ургуудынхаа дагуу Нафталийн ургууд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга дөрвөн зуу байв.
51 Эдгээр нь Израилийн хөвгүүдээс тоологдсон зургаан зуун нэг мянга долоон зуун гучин хүн байлаа.
52 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
53 Газар нутгийг эдгээрийн дунд нэрсийн тооны дагуу өв болгон хуваах болой.
54 Томхон бүлэгт тэдний өвийг нь чи ихэсгэж, багахан бүлэгт тэдний өвийг нь чи багасгагтун. Тэднээс тоологдсон хүнийх нь дагуу бүлэг бүрд өв өгөгдөх болой.
55 Гэвч нутгийг шодолтоор хуваах ёстой. Тэд өөрсдийн эцгүүдийн овгуудын нэрсийн дагуу өөрсдийн өвийг хүлээн авах болой.
56 Шодсон сонголтын дагуу тэдний өв нь том, бага бүлгүүдийн хооронд хуваагдах юм хэмээв.
57 Эдгээр нь левичүүдээс ургуудынхаа дагуу тоологдсон хүмүүс билээ. Гершоноос гарсан гершончуудын ураг, Кохатаас гарсан кохатчуудын ураг, Мерариас гарсан мераричуудын ураг байв.
58 Левийн ургууд нь либничүүдийн ураг, хебрончуудын ураг, махличуудын ураг, мушичүүдийн ураг, корачуудын ураг байлаа. Кохат нь Амрамын эцэг болсон.
59 Амрамын эхнэрийн нэрийг Левийн охин Иохебед гэдэг байв. Тэр Египетэд Левид төрсөн юм. Тэрээр Аарон, Мосе болон тэдний эгч Мириамыг Амрамд төрүүлж өгчээ.
60 Ааронд Надаб ба Абиху, Елеазар ба Итамар нар төрөв.
61 Харин Надаб, Абиху нар ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөх үедээ үхсэн болой.
62 Тэднээс тоологдсон хүмүүс болох нэг сартай ба түүнээс дээш насны бүх эр хүйстэн нь хорин гурван мянга байв. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв өгөгдөөгүй учир тэд Израилийн хөвгүүдийн дунд тоологдсонгүй.
63 Эдгээр нь Иериход Иорданы зэргэлдээ, Моабын талд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Елеазараар тоолуулсан хүмүүс болой.
64 Гэвч Синаин цөлд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Ааронаар тоолуулсан хүмүүс тэдний дунд байхгүй байлаа.
65 Учир нь ЭЗЭН тэдний тухайд—Тэд цөлд зайлшгүй үхэх болно хэмээн айлдсан. Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуагаас өөр нэг ч хүн тэднээс үлдээгүй ажээ.