1 Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ёр хайн явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.
2 Балаам нүдээ өргөн, овог овгоороо буудаллан буй Израилийг харав. Бурханы Сүнс түүн дээр ирлээ.
3 Тэр сургаалт зүйрлэлээр ярин өгүүлсэн нь—Беорын хүү Балаамын зөн банүд нь нээлттэй хүний зөн.
4 Бурханы үгсийг сонсдог,Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.
5 Иаков аа, чиний майхнууд,Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
6 Сунайсан уудам хөндийнүүд мэт,голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт,ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт,усны дэргэдэх хушнууд мэт.
7 Түүний хувингуудаас ус урсах агаадтүүний үр нь их усны дэргэд байж,түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөдтүүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.
8 Бурхан түүнийг Египетээс гаргадаг,Тэр бол түүний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт болой.Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэр цөлмөж,ясыг нь хэсэгчин бяцлаж,өөрийн сумаараа тэднийг хэмхчинэ.
9 Тэр тухлан арслан мэт хэвтэнэ.Арслан мэт түүнийг босгож хэн зүрхлэх вэ?Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаадчамайг хараах бүхэн хараагдах болтугайгэв.
10 Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэр түүний хоёр гарыг нь цохив. Балак Балаамд—Би чамайг өөрийн дайснуудыг хараалгахаар дуудсан билээ. Гэтэл харагтун, чи ийнхүү гурван удаа тэднийг ерөөхөө үргэлжлүүлсээр байлаа.
11 Иймийн тул одоо өөрийн газар уруугаа зугтагтун. Би чамайг үлэмж хүндэтгэх байсан гэдгээ хэлсэн. Гэтэл харагтун, ЭЗЭН чамайг хүндлэлээс буцаан татав гэв.
12 Балаам Балакт хандан—Чиний над уруу илгээсэн элч нарт би
13 “Балак мөнгө алтаар дүүрэн өөрийн гэрийг надад өгөх байсан ч гэсэн, ЭЗЭНий тушаалын эсрэг би өөрийн хүслээр сайныг ч, мууг ч юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно” гэж хэлээгүй гэж үү?
14 Одоо харагтун, Би өөрийн ард түмэн уруу явах гэж байна. Ирэгтүн, ирэх өдрүүдэд энэ ард түмэн чиний ард түмэнд юуг хийхийг би чамд зөвлөн хэлье гэлээ.
15 Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь—Беорын хүү Балаамын зөн банүд нь нээлттэй хүний зөн.
16 Бурханы үгсийг сонсдог баХамгийн Дээд Нэгэний мэдлэгийг мэддэг,Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.
17 Би түүнийг хардаг, харин одоо биш.Би түүнийг үздэг, харин ойр биш.Иаковаас од гарч ирэн,Израилиас очирт таяг босож,Моабын магнайг нэвт цөмлөн,Шетийн бүх хөвгүүдийг нураана.
18 Израилийг хүчээ авах зуурЕдом нь эзлэгдэж,Сеир болон түүний дайснууд ч бас эзлэгдэнэ.
19 Иаковаас нэг нь ноёрхож,хотоос үлдэгсдийг устгах болно гэв.
20 Амалек уруу тэр харан, сургаалт зүйрлэлээр ярин,—Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч,түүний төгсгөл нь сүйрэл болно гэлээ.
21 Тэр Кенийг харан, сургаалт зүйрлэлээр ярин,—Чиний сууц удаан бат тогтвортой бөгөөдчиний үүр хаданд засагджээ.
22 Гэсэн ч Каин нь шатаагдана.Асшур нь чамайг хир удаан олзонд байлгах вэ? гэв.
23 Дараа нь тэр сургаалт зүйрлэлээр ярин,—Аяа, Бурхан үүнийг хийж байхад хэн амьдарч чадах вэ?
24 Гэвч хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж,тэдгээр нь Асшурыг, Еберийг зовооно.Тийнхүү тэд ч бас сүйрнэгэлээ.
25 Ингээд Балаам босож, өөрийн нутаг уруугаа салан явсан бөгөөд Балак ч өөрийн замаар явав.