3 Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израиль дахь хүн бүрийг Аарон та хоёр тэдний цэргийн бүлэглэлээр нь тоол.
4 Үүнээс гадна овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүлэгч болох нэг хүн та нартай хамт байх болно.
5 Та нартай хамт байх хүмүүсийн нэрс нь энэ юм. Реубенийхээс Шедеурын хүү Елизур,
6 Симеоныхоос Зуришаддаин хүү Шелумиел,
7 Иудагийнхаас Аминадабын хүү Нахшон,
8 Иссахарынхаас Зуарын хүү Нетанел,
9 Зебулуныхаас Хелоны хүү Елиаб,