Тооллого 1:30-36 АБ2004

30 Зебулуны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

31 Зебулун овгийн тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуу байлаа.

32 Иосефын хөвгүүдээс тухайлбал, Ефраимын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

33 Ефраим овгийн тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуу байлаа.

34 Манассегийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

35 Манассе овгийн тоологдсон эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуу байлаа.

36 Бениамины хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.