Тооллого 1:39-45 АБ2004

39 Дан овгийн тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байлаа.

40 Ашерын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

41 Ашер овгийн тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байлаа.

42 Нафталийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

43 Нафтали овгийн тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.

44 Эдгээр тоологдсон хүмүүс нь Мосе, Аарон болон Израилийн удирдагчид болох арван хоёр хүнээр тоолуулав. Тэд тус бүр өөрсдийн эцгийн бүлийг төлөөлсөн ажээ.

45 Ийнхүү Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израилийн хөвгүүдийн бүх эрчүүд өөрсдийн эцгүүдийн бүлүүдээр тоолуулав.