Тооллого 10:4-10 АБ2004

4 Харин нэгийг нь үлээхэд Израилийн бүлгүүдийн тэргүүлэгчид буюу удирдагчид чиний өмнө цуглах ажгуу.

5 Харин чамайг түгшүүрийн дохиог үлээхэд зүүн талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх ёстой.

6 Чамайг түгшүүрийн дохиог хоёр дахь удаа үлээхэд өмнө талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх бөгөөд тэднийг хөдөлгөн нүүлгэхийн тулд түгшүүрийн дохиог үлээх ажгуу.

7 Харин чуулганыг цуглуулахдаа чи түгшүүрийн дохиогүйгээр үлээгтүн.

8 Түүнээс гадна, Аароны тахилч хөвгүүд бүрээнүүдийг үлээх бөгөөд энэ нь үеэс үед чамд үргэлжийн тогтоол болох болтугай.

9 Чам уруу довтлох өстний эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө дурсагдахын тулд, дайснуудаасаа аврагдахын тулд бүрээнүүдийг түгшүүрийн дохиогоор үлээгтүн.

10 Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.