1 Ард түмэн ЭЗЭНий чихэнд гай зовлонгоос болж гомдоллогсодтой адил болов. ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзсэн ба ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зарим зах хаяаг шатаав.
2 Ард түмэн Мосе уруу хашхирахад, Мосе ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав.
3 ЭЗЭНий гал тэдний дунд шатсан учир уг газрын нэр нь Табера хэмээн дуудагдах болжээ.
4 Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахайрч, мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж—Хэн бидэнд идэх махыг өгөх вэ?
5 Бид Египетийн нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, зэрлэг сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна.