11 Иосефын овгоос, Манассе овгоос Сусигийн хүү Гадди,
12 Дан овгоос Гемаллигийн хүү Аммиел,
13 Ашер овгоос Михаелын хүү Сетур,
14 Нафтали овгоос Вофсийн хүү Нахби,
15 Гад овгоос Махийн хүү Геуел нар байлаа.
16 Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа хэмээн Мосе нэрлэв.
17 Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд—Тийшээ Негев уруу өгсөн яв. Дараа нь уулархаг нутаг уруу өгсөж оч.